Powered By Blogger

Tuesday, October 27, 2009

Saturday, November 8, 2008



1. Магм
2. Хучаас чулуулаг
3. Цорго
4. Хормой
5. Силл
6. Салбарласан цорго
7. Галт уулын үнснээс үүссэн давхрагууд
8. Хажуу 9. Галт уулын лааваас үүссэн давхрагууд
10. Хоолой
11. Паразит тогоо
12. Халуун лаавын урсгал
13. Хавхлага
14. Тогоо
15. Үнс



Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл, хлорт устөрөгч, фторт устөрөгч, үнс их хэмжээгээр агаар мандал руу 16-32 км хүртэл өндөрт цацагддаг байна. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил, улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна.
Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгох ба томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа 1-3 жилийн турш агаарын дундаж температур багасаж хүйтэрдэг байна.

Сульфатын тоосонцор нь стратосфери дэх хлор, азотын химийн шинж чанарыг өөрчлөн, хлорийн исэл (ClO) үүсгэх ба уг исэл нь озоныг (O3) устгана. Хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF) нь борооны дуслуудад уусан, богино хугацаанд хүчиллэг бороо болно.
Агаарт цацагдсан үнс нь хэдэн өдөр, эсвэл хэдэн долоо хоногийн дотор агаар мандлаас газрын гадаргуу руу бууна. Галт уулын дэлбэрэлтээр их хэмжээний хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг байна.

















Saturday, October 25, 2008

Ямар ч шинжлэх ухааны эцсийн зорилго нь хүрээлэн байгаа орчин тойрон, байгалийн зүй тогтолыг логик үндэстэйгээр тайлбарлахад оршдог. Орчин үеийн шинжлэх ухаан хэдийгээр дэлхий, гараг ертөнц дээрх бүхий л үйл явдлын учир шалтгаан, түүний уялдаа холбоог тайлбарлаж байгаа боловч шинжлэх ухааны тайлбарлаж чаддаггүй зарим зүйлс байсаар байдаг. Эдгээрээс та бүхэндээ шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой гэсэн 10 феномен буюу гаж үзэгдлийг толилуулж байна.

1.Таос-ийн дуу

Нью-Мексико муж улсын Таос гэдэг жижигхэн хотын иргэд сүүлийн хэдэн жилийн турш цөлөөс гарж буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн гэнэ. Тэд хаанаас гарч байгааг олохоор бүүр ШУ-ны хүрээлэнгүүдээс олон арван мэргэжилтэн, судлаачдыг урьж ажлуулсан боловч тэд юу ч хэлж чадаагүй бөгөөд одоо хүртэл сонсогдсоор байгаа гэнэ.

2 . Цасан хүн

Цасан хүний талаарх мэдээллийг та мэдээж сонссон л байх. Алмас гэж нэрлэгддэг түүнийг хүмүүс харсан гэх боловч шинжлэх ухааны үүднээс нь судлах гэсэн судалгааны баг ч ямар нэгэн тайлбар хийж чадаагүй нууцлагдмал хэвээрээ л байгаа.

3. 6-дахь мэдэрхүй

6-дахь мэдэрхүй хүн болгонд танил сонсогдож байгаа байх, ямар нэгэн тулгамдсан үед сонголт хийх болоход ихэнх хүмүүс 6-дахь мэдэрхүйгээ дагадаг бөгөөд энэ нь ч зөв болдог. 6-дахь мэдрэхүй гэж ер нь юу юм бэ, үүнийг тайлбарлаж, логик үндэстэй нотолсон баталгаа бас л одоо хүртэл байхгүй байсаар.

4 . Нууцлаг алга болох үзэгдэл

Хүмүүс олон янзын байдлаар алга болдог, тэдний ихэнх нь хэн нэгний гарт өртөөд газар доор орох эсвэл оргон зайлах, золгүй байдлаар нуур, цөөрөм зэрэгт живэх гэх мэтээр алга болдог боловч нь ул мөр ямагт олддог байна. Харин огтоос ул мөр нь олдоогүй тохиолдолууд одоо болтол байсаар байгаа бөгөөд жишээ нь "Ариун Мария"-гийн бүх багийн гишүүдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей гэх мэт, эдгээр хүмүүс нь зүгээр л ямар ч ул мөргүй алга болсон юм

5. Сүнс болоод хий үзэгдэл

Сүнс болоод хий үзэгдлийн талаарх баримт, нотолгоо хүн төрөлхтний бүх үеийн түүхэнд байдаг, үүний талаар эртний грекээс авахуулаад манай элэнц хуланц хүртэл өөрсдийн таарч учирч байсан тохиолдлуудаа дамжуулж бидэнд үлдээсэн билээ. Гэхдээ яг одоогийн байдлаар ШУ-ны ямар ч салбар Сүнс болоод хий үзэгдэлтэй холбоо тогтоож баталсан зүйл байхгүй л байна.

6. Deja vu

Deja vu гэдэг нь франц үг бөгөөд утгачилбал "урьд харагдсан зүйл дахин үзэгдэх" гэсэн утгатай бөгөөд та бүхэн бараг л гадарлаж байгаа байх, жишээлбэл та урьд нь хэзээ ч очиж байгаагүй нутаг, оронд очсон гэж бодъё гэтэл танд энэ газар нэг л танил, бүүр урьд нь энд байж байсан юм шиг санагддаг. Deja vu-гийн үзэгдэл хүн болгонд тохиолддог бөгөөд тэр үед нь бид үүнийг зүгээр л тоолгүй өнгөрүүлдэг байна.

7. UFO буюу нисдэг таваг

Нисдэг тавагны талаар хүмүүс олон зүйл ярьдаг, төр ч бүү хэл түүнд сууж өөр гариг, ертөнц рүү очоод ирсэн гэсэн хүмүүс ч байдаг, харамсалтай нь ихэнх нь сүүлдээ худлаа ярьсан болж таардаг бөгөөд ШУ-ны үүднээс баталсан нотолгоо баримт байдаггүй. Гэхдээ аливаа нэгэн зүйл оргүй хоосон байхад байнга яригдсаар байдаггүй, асуудлын гол нь тэр зүйл нь нисдэг таваг байсан уу эсвэл өөр зүйл үү

8. Үхлийн дараах амьдрал

Гэнэтийн осол, аваар гэх мэт зүйлд өртөөд түр зуур үхээд сэрсэн хүмүүс байдаг бөгөөд тэд үүнийхээ дараа нэг л зүйлийг ярьдаг энэ нь гэрэлт цагаан хоолой гарч ирэх, эсвэл тас харанхуй ангал руу унах. Шашинд үүнийг там, диваажингаар тайлбарладаг бөгөөд хэрвээ там, диваажин үнэхээр байдаг болов уу гэсэн асуулт урган гарна. Мэдээж ШУ үүнийг бас л тайлбарлаж чадаагүй.

9. Далдыг харах

Та бүхэн Зөн билгийн тулаан хэмээх Оросын телевизийн нэвтрүүлгийг үзэж байсан байх, уг нэвтрүүлэг дээр хэрвээ үнэн байдаг бол тэдгээр хүмүүс яаж далдыг хараад байна гэсэн бодол танд төрж байсан байх, үүнийг ШУ-ны үүднээс үгүйсгэж эсвэл байдаг гэдгийг баталж чаддаггүй.

10. Сэтгэл санаа болоод биеийн харилцаа

Анагаах ухаан хүний уураг тархи хүний биеийн бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж ажиллаж байдгийг 100% биш ч гэсэн нилээдгүй хувийг нь тайлбарлаж, тайлж байгаа. Гэхдээ нэг зүйлийн учрыг ерөөсөө олохгүй байгаа гэнэ энэ нь сэтгэл санааны эмчилгээ бөгөөд хүн хэдийгээр тухайн өвчинд нь ямар ч нөлөөгүй эмийг уугаад энэ эм миний өвчинг анагаана гэдэгт итгэсэн үед тэрхүү өвчин нь үнэхээр алга болдог эсвэл сайжирдаг байна. Манай монголчууд сэжигээр өвдөж сүжгээр эдгэнэ гэдэг дээ яг ийм зйүлийг л анагаах ухаан тайлбарлаж чаддаггүй байна.



Thursday, October 23, 2008



































bi mongol usgeer sain bichij chaddaggui bolhoor engeed bichhihlee oilgone bizdee. Ene bol hitad ulsiin barag towd ni baidag xi an hotiin hun hoshoonii zurag ym xi an hot bol hitad ulsiin hamgiin ih tuuh dursgaliin zuultei nutag ym. shine garsan mummy 3 kinonii chuluun tserguud xi an hotod baidag ym.