1. Магм
2. Хучаас чулуулаг
3. Цорго
4. Хормой
5. Силл
6. Салбарласан цорго
7. Галт уулын үнснээс үүссэн давхрагууд
8. Хажуу 9. Галт уулын лааваас үүссэн давхрагууд
10. Хоолой
11. Паразит тогоо
12. Халуун лаавын урсгал
13. Хавхлага
14. Тогоо
15. Үнс
Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл, хлорт устөрөгч, фторт устөрөгч, үнс их хэмжээгээр агаар мандал руу 16-32 км хүртэл өндөрт цацагддаг байна. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил, улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна.
Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгох ба томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа 1-3 жилийн турш агаарын дундаж температур багасаж хүйтэрдэг байна.
Сульфатын тоосонцор нь стратосфери дэх хлор, азотын химийн шинж чанарыг өөрчлөн, хлорийн исэл (ClO) үүсгэх ба уг исэл нь озоныг (O3) устгана. Хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF) нь борооны дуслуудад уусан, богино хугацаанд хүчиллэг бороо болно.
Агаарт цацагдсан үнс нь хэдэн өдөр, эсвэл хэдэн долоо хоногийн дотор агаар мандлаас газрын гадаргуу руу бууна. Галт уулын дэлбэрэлтээр их хэмжээний хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг байна.
No comments:
Post a Comment