Powered By Blogger

Monday, October 20, 2008

Бага үнэ
Манай сайтаас хэрэглэгчдийнхээ дунд зарласан “Хэн хамгийн бага үнэ санал болгох вэ?” тааварт тоглоомын анхны ялагчаар Олон Улс Судлалын Дээд Сургуулийн 1-р курсын оюутан Аюушжавын Адъяабазар тодорлоо. Тэрээр тэмцээнд 17, 31, 47 гэсэн тоонуудаар оролцон зах зээлд 300 доллараар борлуулагдаж буй Apple I pod NANO - г өөрийн санал болгосон 31-хэн доллараар худалдан авах боломжтой болсон юм. Шагнал гардуулах үеэр түүнтэй ярилцаж сэтгэгдэлийг сонслоо. Нэмэж хэлэхэд SMS тоглоомны шинэ үе өнөөдрөөс эхлэж байгаа учраас та бүхэн өөрсдийн азаа үзэж IPOD Nano-г өөрийн санал болгосон үнээр аваарай, танд амжилт хүсье.
1. Юуны өмнө манай тааварт тоглоомын ялагчаар тодорсон таньд баяр хүргье. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
- Баярлалаа. Намайг Адъяабазар гэдэг. 1991 онд төрсөн, 17 настай. Одоо Олон Улс Судлалын Дээд Сургуульд суралцдаг.
2. Ялалтын сэтгэгдэлээсээ бидэнтэй хуваалцаач.
- Ялна гэдэгтээ итгэл муутай байсан. Хичээлийнхээ шаардлагаар MP3, эсвэл дектафон авах хэрэгтэй байсан. Энэ талаараа гэрийнхэнтэйгээ ярилцаад авахаар тохиролцсон байлаа. Харин энэ тоглоомонд оролцож азаа үзээд MP3 авах мөнгөөрөө I pod – той болсондоо маш их баяртай байна. Энэ боломжийг ашиглаад СААК.МН сайтын ах, эгч нартаа тэмцээнээ үнэнч, шударга зохион байгуулсанд нь баярлалаа гэж хэлмээр байна.
3. Манай сайтыг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?
- Нээгдсэн цагаас нь л хэрэглэж байсан. Саяхнаас танай сайтын загвар өөрчлөгдөөд тэгээд бас Hi5.com шиг профайлыг эх хэл дээрээ ашиглах боломжтой болсон. Тэр үеэс л эхлэн гишүүн болж онлайн орчинд өөрийн үе тэнгийнхэнтэйгээ харилцаж эхэлсэн.

4. Сайтын талаар таний сэтгэгдэл?
- Ер нь явуулж байгаа мэдээлэл болон үйлчилгээнүүд нь таалагддаг. Миний хувьд профайлын үйлчилгээг их хэрэглэдэг. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай бай гэсэн үг байдагдаа.

5. За баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.
- Та бүхэнд ч бас.
WWW.CAAK.MN

No comments: