Powered By Blogger

Tuesday, October 21, 2008


Гейзер гэдэг нь газрын гадарга уруу халуун ус, уур давшин гадагшилж байдаг цорго юм. Зарим гейзерүүд хэдэн мянган галлон буцламтгай халуун усыг хэдэн зуун метрийн өндөрт оргилуулан гарч ирдэг хэдий ч зарим бага хэмжээний гейзер ч гэсэн гайхамшигтай байгалийн үзэгдэл болох нь бий. Дэлхий даяараа хамгийн сайн мэддэг гейзер бол АНУ-ын Шар Чулуутын Үндэсний Паркд оршдог Old Faithful юм. Old Faithful нь 60 болон 90 минут дутамд хэдэн мянган галлон буцламтгай халуун усыг агаарт 100-200 тохой өндөр оргилуулдаг ажээ.

Гейзер нь маш ховор байгалийн үзэгдлийн нэг юм. Тэдгээр нь ер бусын нөхцөл байдал давхцсан үед л бий болдог. Дэлхий даяар 1000 орчим гейзер байдгийн ихэнхи нь Шар Чулуутын Үндэсний Паркд байдаг.
Зарим гейзерүүд нэгэн хэвийн оргилолтой байдаг хэдий ч ихэнхи нь дахин давтагдахгүй өөрийн гэсэн хэлбэр, маягтай байдаг. Хамгийн алдартай АНУ-ын Шар Чулуутын Үндэсний Паркд орших “Old Faithful” нь 60 болон 90 минут дутамд оргилдог. “Old Faithful"-ийг Google map-аас харахыг хүсвэл энд дарна уу.

Шар Чулуутыг Үндэсний паркийн Steamboat нь дэлхий дээр хамгийн өндөрт оргилдог гейзер юм гэж тодорхойлсон. Үүний зарим дэлбэрэлт нь агаарт 300 тохой өндөрт ус нь оргилон гардаг байна. Шар чулуут уруу явахыг бодож байгаа бол оргилолт харахгүй байх болов уу гэж эргэлзсэний хэрэггүй учир нь энд сүүлийн 20 жилийн туршид арваас бага минутын давтамжтайгаар оргилж байгаа гейзерүүд байдаг.

Гейзер хэрхэн оргилдог вэ?
Гейзер хэрхэн оргилдогийг мэдэхийн тулд ус болон усны уурын хоорондын харилцан хамааралыг мэдэж байх хэрэгтэй. Уур нь уснаас хийн байдлаар ялгардаг. Ус буцлах цэг хүртэлээ халахад ус уур болж эхэлнэ. Газрын гадаргуу дээр ус уур болох үед агшин
зуур дэгдэн алга болдог бөгөөд уур бий болохдоо анхны байсан усныхаа эзэлхүүнээс даруй 1600 дахин илүү зай шаарддаг. Тэгэхээр гейзерийн оргилолт нь буцламтгай халуун ус гэнэт ихээхэн хэмжээний зай шаардах халуун уур болсоноор тэсрэлт явагддаг юм. Эдгээрийг дүгнэвэл ихээхэн хэмжээгээр халалтанд орсон газрын доорхи ус тодорхой гүнд хадгалагдаж
байгаад уур болох хангалттай нөхцөл бүрдэх үед гадарга уруу тэсрэн гарч ирж байгаа үзэгдэл юм.

Газрын гадаргуу доор яг юу тохиолддог вэ?
Газрын доорхи хүйтэн ус өнгөн хөрсний хэсгээс доош нэвчин орж ирнэ. Энэ нь халуун магмын цорго мэтийн дулааны эх сурвалж уруу хүрэхэд түүний халуун нэмэгдсээр буцлах цэгт
хүрдэг. Яг буцлах цэгт ус уур болон хувирдаггүй хэдий ч хүйтэн усны жин болон гүн зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний даралт бий болдог. Энэ нөхцөл байдлыг хэт халалт гэх бөгөөд ус нь уур болоход хангалттай халсан байдаг. Уур болон хувирахад бэлэн байдалд орсон боловч хязгаарлан барьж буй өндөр даралтын улмаас тэлэх боломжгүй байдаг.
Дэлхий дээрээс өөр газарт гейзер байдаг уу?
Манай нарны системийн зарим гаригийн дагуул дээр гейзертэй төстэй үзэгдэл тэмдэглэгдсэн байдаг хэдий ч одоог хүртэл өөр гаригууд дээрээс гейзер олдоогүй байгаа юм. Бархасбадийн
дагуул Io-ийн гадаргуу дээр зайрмагтсан усны хэсгүүд болон бусад хий ориглон гарч байдаг. Далай вангийн дагуул Triton, Санчир гаригийн дагуул Enceladus дээр мөн зарим тохиолдолд “хөлдүү вулкано” гэж нэрлэгдэх хүйтэн гейзерүүд тохиолддог. Эдгээр дагуулуудын гадаргуугийн
доор бага гүнд орших шингэн уснаас тогтох цөөрмөөс энэхүү оргилолт нь явагдаж байж болох юм. Гадаргуу дээрхи дэлбэрэлт нь “галт уулын цас” мэт байх юм.

No comments: