Tuesday, October 21, 2008
Эмануэль Ябраух хэмээх энэ эр одоо хамгийн тарган сумоч гэгдэх болсон ба 1964 оны 9-р сарын 6-нд тєрсєн байна. Оросод ойролцоогоор нэг жилийн ємнє тvvний тухай анхны мэдээлэл цацагдаж байхад тэрээр 390 кг жинтэй байжээ. Одоо энэ аварга биет хvний жин нь 402 кг гэнэ. Эмануэль Ябраух спортод хvч сорих болсноосоо хойш дэлхийн долоон удаагийн аварга болсон байна. Мєн Ябраух Япон, Энэтхэг, Канад, Франц, Польш, Эстони, Чех, Итали, Австри, Герман, Швейцари, Шинэ Зеланд, Австрали улсуудад олон удаа зочилж байснаас гадна хvvхдийн сумогийн байгууллагын удирдах зєвлєлийн гишvvний vvрэг гvйцэтгэдэг бєгєєд єсвєр залуу vеийнхэнд энэхvv спортын тєрлийг сурталчлан таниулах, татан оролцуулах, сургах vйлст идэвхтэй зvтгэгч. Ябраух Макдоналдсын ресторануудад хооллох дуртай ба мєн сумочдын vндсэн хvнс будааг голчлон идэж жингээ нэмэгдvvлдэг гэнэ. Сумочны єдрийн хооллох хугацаа нь 2 цаг vргэлжилдэг ба тамирчид голд нь зургаан сартай тугалын мах бvхий тослог шєлтэй тогоо байрлуулсан том ширээг тойрон сууцгааж тєрєл бvрийн далайн амьтан, ногоо, будаагаар хооллож шар айргаар даруулдаг. Тэд 7 хоногийн 6 єдєрт нь дасгал сургууль хийж, нэг удаадаа 120 минутын турш сургуулилдаг учир зарцуулсан энергиэ нєхєхийн тулд нилээд их хэмжээний мєнгийг хоол хvнсэндээ хэрэглэх шаардлага гардаг ба сард 10000 ам.доллар зарцуулдаг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment