Powered By Blogger

Tuesday, October 21, 2008


2010 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн оноолтын тоглолт 2007 оны 10 сарын 21-ны өдөр 13:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайд боллоо. Тоглолтыг үзэхээр ойролцоогоор 5000 хүн цугларсан бөгөөд Монголынхоо багийг үнэн сэтгэлээсээ хөгжөөн дэмжиж байлаа.
Тоглолтын эхний хагаст БНАСАУ-н багийн давамгайллаар өндөрлөсөн. Монголын шигшээ баг эхний хагаст 3 гоол хаалгандаа алдлаа. Монголын багийг хурдаар арай дутмаг байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Тоглолтын хоёрдугаар хагаст Монголын багийн тоглолт илт сайжирсан боловч БНАСАУ-н хаалга руу төдийлөн ойртож чадахгүй байлаа.

Монголын хамгаалагчид эхний үедээ муу тоглож байсан боловч гурван ч сэлгээ хийсний дараа тоглолт орох шиг болсон. Тоглолтын сүүлийн минутуудад аюултай довтолгоонуудыг хийж үүний үр дүнд нэмэлт цаг дээр хаалттай цохилтоос ойж ирсэн бөмбөгийг Монголын шигшээ багийн 4 дугаартай хамгаалагч Одхүү гуядаж гоол хийснээр тоглолт 4:1 харьцаатайгаар БНАСАУ-н багийн ялалтаар өндөрлөсөн юм. Монголын хөгжөөн дэмжигчид ямартаа ч нэг гоолтой сэтгэл хангалуун харьцгаасан.

Манай багийн Азийн бүсийн оноолтын эхний тоглолт бөгөөд одоо БНАСАУ-н багийн нутагт очиж тоглоно. Монголын шигшээдээ амжилт хүсье. Монголчууд сайн бэлтгэл хийж чадвал амжилт гаргах боломж байгаа гэдгээ энэ тоглолтоор харууллаа.

No comments: